Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даншиг наадмын бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Долоодугаар сарын 31-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Ирэх амралтын өдрүүд, 8-р сарын 3-4-нд болох Даншиг наадмын бөхчүүдийг бүртгэж эхэллээ. Энэ жилийн даншиг наадамд үндэсний 256, Өвөрмонгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана.

-Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчдын Улаанбаатарын уулзалт үргэлжилж байна.

-Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2024” сургууль болж байна.

14:00 цагт: “Корпорэйт” (“Баянгол” зочид буудлын хойдох)-д: “Энэ мөч” лайв концертын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8806-0290.

-“МРМ Hall”-д: “Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гарч байна.

ПАРИС-2024: Буудлагын төрөлд Н.Баяраа 15.00 цагт өрсөлдөнө
ПАРИС-2024: Буудлагын төрөлд Н.Баяраа 15.00 цагт өрсөлдөнө
 
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл “mBridge” төслийн удирдах хороонд нэгдлээ
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл “mBridge” төслийн удирдах хороонд нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.