Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Энэ удаагийн олимпт манай улсын 32 тамирчин оролцож буй бөгөөд баг тамирчдын медалийн салхийг хагалж, Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Өчигдөр манай улсын хоёр тамирчин бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн.
Тэгвэл өнөөдөр /2024.07.31/ буудлагын төрөлд Нянтайн Баяраа өрсөлдөнө. Тэрбээр монголын цагаар 15.00 цагт өрсөлдөх хуваарьтай байна. Түүний тухайд:
- Төрсөн он, сар, өдөр: 1991.09.25
- Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Анхны багш: С.Адилбиш
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Буудлага спорт надад амьдралд тууштай байх дадал суулгасан
- Таны мөрөөдлийн өдөр: Бүх өдөр