ПАРИС-2024: Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д Украины тамирчин Иадов Богдантай өрсөлдөхөөр боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын шөвгийн 16-д манай бөх ОУХМ Ё.Басхүү Украины тамирчин Иадов Богдантай өрсөлдөхөөр боллоо. Манай тамирчин эхний шатандаа гоц мөргөсөн юм.

Богдан Иадов нь 1996 онд төрсөн, анхны Олимпын наадамд зодоглож буй. Украины шилдэг жүдочдын нэг Богдан Иадов нь 2022 оны Европ тивийн аварга шалгарлуулах тэмцээний алтан медальт, 2018 оноос хойш дөрвөн удаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоосоо өргөж, 2019, 2022 онуудад тус бүр шагналт VII байрт орж байсан удаатай. Үүнээс гадна өнгөрсөн оны Парисын Их Дуулга тэмцээний аваргаар тодорсон тамирчин юм.

ПАРИС-2024: Л.Сосорбарам эхний тойрогт ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
ПАРИС-2024: Л.Сосорбарам эхний тойрогт ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
 
ПАРИС-2024: ОУХМ Б.Энххүслэн 1:59.94 минутын амжилт үзүүллээ
ПАРИС-2024: ОУХМ Б.Энххүслэн 1:59.94 минутын амжилт үзүүллээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц