УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг үл таних этгээд буудахыг завдсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Увс аймгийн Түргэн сумын Дэглий цагаан нисэх буудлын гадаа зогсоол дээр галт зэвсэг гаргаж ирсэн” гэсэн дуудлага мэдээллийг долоодугаар сарын 26-ны өдрийн 17:33-д ирүүлжээ. Үүний дагуу шалгахад 57 настай, эрэгтэй Д автомашины цонхоор галт зэвсэг гаргасныг шалгаж байна. Галт зэвсэг иргэний эзэмшилд бүртгэлтэй, буудлага үйлдээгүй, ямар зорилгоор буу гаргасныг шалгалтын явцад тогтооно хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ: Б.Чойжилсүрэнг нисэх буудлын гадаа зогсож байхад нь автомашины цонхоор буу гаргасан 57 настай этгээдийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.