"Парис 2024" зуны олимпын наадам үргэлжилж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд Э.Ариунболд эхний учраандаа Египет улсын бөх Сэми Юссритай барилдаж, цэвэр ялалт байгуулан, дараагийн шатанд шалгараад байна.
Манай тамирчин шөвгийн 16-гийн учраанд Франц улсын тамирчин Мкхейдзе Лукатай барилдана. Одоо 28 настай, хоёр дахь Олимпийн наадамдаа оролцож байгаа тамирчин. Тэрээр 2023 оны Жүдо бөхийн ЕАШТ-ий алтан медальт, “Токио-2021” зуны ХХХII наадмын -60кг жингийн хүрэл медалийг хүртсэн шилдэг жудочин юм.