Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: “Талийгаачид 50 минутын турш гав, тусгай хэрэгсэл зүүсэн гэх мэдээлэл бий. Хүн ёсны хувьд ч хүнд өвчтэй байгаа хүнд гав хэрэглэх нь зохимжгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 59 секунд

Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй энэ сарын 22-ны өдөр биеийн байдал нь хүндэрсний улмаас гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж улмаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн процесст хүний эрхийн зөрчил гарсан эсэхэд ямар хяналт шалгалт хийж буй талаар ХҮЭК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.

-ХЭҮК бол хүний эрхийг хангах хэрэгжүүлэх чиглэлд хөндлөнгөөс хараат бусаар ажилладаг ганц байгууллага. Тэгвэл энэ хэрэг дээр хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ. Хяналт шалгалтуудыг хийж эхэлсэн үү?

-Цагдан хоригдож байсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан өдрөөс ХЭҮК шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, ЦЕГ, прокурорын байгууллагаас холбогдох мэдээллийг авч ажилласан. Энэ хүрээнд бид 461-р хорих ангид шалгалт хийж ажилласан. Талийгаач дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн эмнэлэгт хүргэгдэх хүртлээ цагдан хоригдож байсан. Энэ хугацаанд түүний эрүүл мэнд ямар байсан талаар очиж шалгалтын ажиллагаа явуулж, холбогдох бичиг баримт, камерын бичлэгтэй танилцсан. Энэ хугацаанд авсан эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ, эргэлт уулзалт гээд бүх холбогдох зүйлсийн баримт бичгийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Талийгаачийн бие эрс муудаж эмнэлэгт хүргэгдсэний дараа 461-р ангиас холбогдох хэрэгт хяналт тавьж байсан прокурорт хандан талийгаачийн биеийн байдал тааруу байгааг илэрхийлсэн. Ингэхдээ түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Ингээд 23-ны өдөр шүүхэд саналыг оруулж өөрчилсөн боловч талийгаач тухайн өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. ХЭҮК-ын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цагдан хорих үйл ажиллагаанаас татгалзах санал зөвлөмжийг дээд албан байгууллагуудад өргөн барьсаар байгаа.

-Талийгаачийг гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байхад гарыг нь гавлачихсан байсан гэх мэдээлэл дээр тодруулж хяналт шалгалт хийсэн үү?

-Талийгаач гуравдугаар эмнэлэгт 23 цаг 36 минутын турш эмчилгээ хийлгээд нас барсан гэх албаны мэдээ авсан. Холбогдох газраас өгсөн тайлбараар талийгаачид 50 минутын турш гав, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байсан. Гэхдээ энэ 100 хувь баттай мэдээлэл биш. Эмнэлгийн байгууллагаас тодруулна. Хүнлэг ёсны хувьд хүнд өвчтэй хүнд гав хэрэглэх нь зохимжгүй гэдгийг ХЭҮК-оос илэрхийлж, ажиллаж байна.

-Хувь хүний эмзэг мэдээллийг задруулах, бусдын хувийн мэдээллийг хууль бусаар олж авахаас гадна нийгэмд нэг талыг барьсан мэдээллийг цацдаг гэх асуудал ч хөндөгдөж байна. Энэ чиглэлд ямар хяналт тавьдаг вэ. Хүний эрхийн зөрчил байна гэж үзэж байна уу?

-Бид уриалган дээрээ ч хэлсэн. Аливаа гэмт хэрэгт хохирсон болон холбогдсон иргэний мэдээллийг түгээхгүй байхад анхаарах хэрэгтэй. Тухайн мэдээлэлд ач холбогдол бүхий мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй. Хуулийн хүрээнд мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хувь хүний эмзэг мэдээллийг хадгалах ёстойг хуулиар зааж өгсөн байдаг. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүний нэр төр ч халдашгүй дархан байх хэрэгтэй.

О.АНУЖИН

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тамгаа авлаа
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тамгаа авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.