Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэвэр торгоор хийсэн амны хаалт коронавирусний халдвараас өндөр үр дүнтэй хамгаалдаг

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цэвэр торгоор хийсэн амны хаалт коронавирусний халдвараас өндөр үр дүнтэй хамгаалдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачид тогтоожээ.

Экологийн цэвэр нөхцөлд үржүүлсэн хүр хорхойн шүлсээр хийсэн торго амьсгалах үед нян, вирусийг устгах чадвартай гэж Калифорнийн их сургуулийн судлаач Патрик Герра онцолжээ. Түүний хэлснээр торгонд агуулагддаг зэс маш сайн халдваргүйжүүлэгч болдог бөгөөд торго нь өөрөө нордоггүйгээс гадна агаар сайн нэвтрүүлдэг байна. Чийгийг өөртөө шингээж, зүүснээс хойш 30-40 минутын дараа хамгаалах үүргээ алддаг хөвөн давуугаас ялгаатай нь торгоны гадаргуу чийгийг маш хурдан ууршуулдаг аж.

Одоогоор судлаачид торгоор хийсэн амны хаалт дээр коронавирус хэр удаан тогтдог болохыг судалж байгаа бөгөөд энэ нь КОВИД-19 өвчтөн байгаа орчинд төрөл бүрийн материалаар хийсэн амны хаалт хэр удаан хамгаалж чаддагийг тогтооход чухал гэж судлаач Патрик Герра онцолсон байна.

БНХАУ-д тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 30 хувиар өсөх төлөвтэй байна
БНХАУ-д тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 30 хувиар өсөх төлөвтэй байна
 
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.