Цар тахлын дараах БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр нь өндөр орлоготой иргэдийн худалдан авалт болж байна.
Үүний дүнд БНХАУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 30 хүртэл хувиар өсөх магадлалтай байгааг “Boston Consulting Group” тооцоолжээ. Үүний шалтгаан нь хөл хорионы улмаас аялах, дэлгүүрээр үйлчлүүлэх боломж хязгаарлагдаад байсан чинээлэг иргэд идэвхтэй худалдан авалт хийх болсон байна. Тухайлбал: “LVMH”, “Kering”, “Estee Lauder” зэрэг брэндүүдийн цахим борлуулалт II улиралд хоёр оронтой хувиар нэмэгджээ.
Харин II улиралд борлуулалт улам нэмэгдэхээр байна. Хэдий тийм боловч АНУ, Европт цар тахлын тархалтыг хяналтад авч чадаагүй тул худалдан авалт өмнөх жилээс огцом буурахаар байгаа аж. Үүний дүнд дэлхийн хэмжээнд нийт худалдан авалт нь 45 хувиар агших төлөвтэй байна.