Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ-д өчигдөр угаартсан 7 хүүхэд ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. 2020 оны есдүгээр сарын 26-ны өглөөний 10.00 цагийн нэгтгэсэн мэдээгээр яаралтай 73 мэс засал хийгдэж, 165 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1334 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин түргэн тусламжийн 103 утсанд 1799 дуудлага холбогдсоноос хүүдийн өвчин, осол гэмтэл, цусны даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилсон байна.
Есдүгээр сарын 25-ны өдөр нийт 4512 хүн амбулаториор үйлчлүүлсэний 29 нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ.
ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 25-ны өдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 2687 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ өдөр нийт 195 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 122 мэс засал байв. ГССҮТ-д 406 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн ЭХЭМҮТ-д угаартсан 7 хүүхэд ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

"Монос" группийн Л.Хүрэлбаатар, "Макс групп"-ийн Д.Ганбаатар, "Жигүүр Гранд" группийн Д.Баттөр нарыг Хөдөлмөрийн Баатар цолоор шагналаа
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.