Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: Хуульч хүн ЦЕГ-ыг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн энэ сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэрэг гарсан. Эл хэргийн талаар өчигдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль хүчний байгууллагаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд хууль хүчний байгууллагад анхаарах цаг болсон талаар багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цагдаагийн байгууллагын даргаар ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. 8 жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ ийг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй" гэжээ.

Авто замын шинэчлэлтэй холбоотойгоор нийтийн тээврийн 5 чиглэлд түр өөрчлөлт орлоо
Авто замын шинэчлэлтэй холбоотойгоор нийтийн тээврийн 5 чиглэлд түр өөрчлөлт орлоо
 
Цагдаагийн байгууллага  “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
Цагдаагийн байгууллага “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.