Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 26-наас 29-ны хооронд хааж, шинэчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц