Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр гарчээ. Тодруулбал, Хүдэр сумын Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 14-ний өдрийн 22:10 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь эрэн хайх, аврах, үндэсний аврах бригадын салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэдтэй хамтран ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Долоодугаар сарын 21-ний өдөр түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртөж шатжээ.
О.АНУЖИН