Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ДҮҮ: Төрийн нууц гэх мэдээллийг задруулсан хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор түүний ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлт гаргахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүний ар гэрээс Н.Өнөрцэцэгт холбогдуулан шалгаж буй төрийн нууц мэдээллийг олж авсан, хадгалсан гэх хэргийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ тухайн мэдээлэл гэх зүйл нь Н.Өнөрцэцэгийнх биш бөгөөд уг мэдээллийг өгсөн хүн нь БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэлээ. Ар гэрийнхнийх нь зүгээс "Тэр хүн бол БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ. Төрийн нууц гэдэг зүйл энгийн сэтгүүлчдэд хийсээд ирдэг зүйл биш. Өөрөөр ялнаас цэвэр мултарч байна. Гэтэл манай эгч ял авчихлаа" гэв.

ШУУД: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн төрийн гурван өндөрлөгүүдэд хандана
ШУУД: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн төрийн гурван өндөрлөгүүдэд хандана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.