Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд "Гоби ресурс хилл" ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьжээ. Тус зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа аж.
Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2022 оны А430 дугаар тушаалаар "Гоби ресурс хилл" ХХК-д 8.8 га газар газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн компани хашаагаа барихдаа нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьжээ. Улмаар 2024 оны долоодугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн газар, зохион байгуулалтын албаны даргын мэдэгдэх хуудсыг тухайн ААН-д хүргүүлсэн боловч зөрчлөө арилгаагүй аж. Иймд албаныхан өчигдөр газар дээр нь ажиллаж, 120 метр хашааг чөлөөлж хүлээлгэн өгсөн байна.
Тухайн ААН хашаа хэтрүүлэн барьснаар явган хүн зорчиход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байсан аж.