Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс аравдугаар сард хилээ нээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Аравдугаар сараас эхлэн Япон улс дэлхийн бүх улсын иргэдэд хилээ нээх төлөвлөгөөтэй байгааг тус улсын шинэ ерөнхий сайд Ёшихидэ Сүга өчигдөр мэдэгджээ.
Ингэхдээ жуулчдаас бусад төрлийн аялагчдад хилээ нээх гэнэ.
“Олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь эдийн засгаа сэргээхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм” гэж Сүга цар тахалтай тэмцэх засгийн газрын хорооны хуралдааны үеэр мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд Япон улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрэх нь буурч, нисэх буудлууд дээр шинжилгээ хийх хүчин чадал нэмэгдсэн тул ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.
Ингэхдээ өдөрт нэвтрүүлэх гадаадын иргэдийн тоог 1,000 орчмоор хязгаарлахаар болсон нь нисэх буудлууд дээр шинжилгээ хийх хүчин чадалтай холбоотой ажээ.
Энэ есдүгээр сараас эхлэн Япон улсад байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдэд хилээ нээж, буцаж ирэх боломжийг нь хангасан юм.
Харин шинэ хичээлийн жилтэй давхцаж буй энэ удаагийн арга хэмжээ нь гадаадын оюутнуудад голлон чиглэж байгаа бололтой. 
Япон улсад өчигдөр коронавирусийн халдварын 456 тохиолдол шинээр нэмэгдсэн нь наймдугаар сарын эхээр бараг 2,000 хүрч байсан оргил үетэй харьцуулбал дөрөв дахин буурсан үзүүлэлт юм.
Сүүлийн байдлаар тус улсад нийтдээ 80,487 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,532 өвчтөн нас бараад байна.

Намрын чуулганыг пүрэв гаригт нээнэ
Намрын чуулганыг пүрэв гаригт нээнэ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.