Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намрын чуулганыг пүрэв гаригт нээнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Найм дахь парламентын намрын анхны чуулган ирэх пүрэв гарагт буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн заасан. Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол Улсын Их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Энэ удаагийн намрын чуулганаар

-Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл,

-Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо.

MFCC: Мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай хүмүүсийг улам олон болгохыг зорьж байна
MFCC: Мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай хүмүүсийг улам олон болгохыг зорьж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.