Олон Улсын физикиийн 54 дүгээр олимпиад Иран улсын Исфахан хотод 2024 оны 7 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохиогдох юм. Энэхүү олимпиадад дэлхийн 50 гаруй орны 200 орчим сурагч, 150 орчим багш, дасгалжуулагч, профессорууд оролцоно.
Монгол Улсыг төлөөлж:
-Мөнхтулгын Мөнх-Оргил /1-р сургууль, 10-р анги/
-Ганболдын Азжаргал /Сант сургууль, 11-р анги/
-Соёлхүүгийн Атархүү /Сант сургууль, 12-р анги/
-Гүрбазарын Батбаяр /Шинэ-Үе сургууль, 11-р анги/
-Эрхэмбаярын Ичинбат /Орхон аймаг, ЯШУТ сургууль, 10-р анги/ нар оролцоно.
Монгол Улсын баг бүрэлдэхүүнд:
-Гомбосүрэнгийн Мөнхбаяр /Багийн ахлагч, МУИС, ШУС-ийн багш/
-Мягмарын Отгонбаатар /Дасгалжуулагч багш, МУИС-ийн багш/
-Цэдэнбалжирын Энхбат /Дасгалжуулагч багш, ШУА, ФТХ/
-Начингийн Оюунчимэг /Ажиглагч, УБ хот, 1-р сургуулийн багш/ нар багтаж байна.
Өнгөрсөн 5 дугаар сард Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай сурагчид хос хүрэл медаль хүртэж, 2 шагналт байрыг эзэлсэн амжилт гаргаад байгаа билээ.