Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Дархан аварга А.Сүхбат үзүүрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн баяр наадам болж байна. Баяр наадамд Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших барилджээ.

Тодруулбал, сумын наадмын хүчит бөхийн барилдаанд 126 бөх барилдаж, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат төрөлх нутгийнхаа ойн баяр наадамд зодоглож, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй цолтнууд мөн зодоглосон нь наадамчин олны анхаарлыг татаж буй.

Бөхийн барилдаанд Монгол Улсын дархан аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Дархан аварга А.Сүхбат үзүүрлэжээ.

ЭМЯ: Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Биндэр суманд болсон асуудлыг шатны байгууллагад нь хандан хамтран ажиллаж байна
ЭМЯ: Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Биндэр суманд болсон асуудлыг шатны байгууллагад нь хандан хамтран ажиллаж байна
 
“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандлаа
“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.