Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Биндэр суманд болсон асуудлыг шатны байгууллагад нь хандан хамтран ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул цахим хуудастаа шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, тус суманд сайн дурын ажил хийхээр ирсэн Солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфеткаар арчиж, мөн шүлс сорогчийг солилгүй, арчиж дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ.

Энэ тухай эмнэлгийн удирдлагуудад хэлэхэд “Чи Солонгос явах бидний ажилд саад учруулж, харилцаанд сэв суулгасан” гэж загнасан тухай ч бичсэн байсан юм. Тиймээс тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргасан юм.

Уг зөвлөлөөс “Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байна” гэжээ.

ТОДРУУЛГА: Гурван бөхийн шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байна
ТОДРУУЛГА: Гурван бөхийн шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.