Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг авсан билээ. Тэгвэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийж, дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар мэдээлсэн юм.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмараас тодрууллаа. Тэрбээр "48 тамирчнаас авсан допингийн шинжилгээнээс 44-ийнх нь хариу зүгээр гарсан. Харин дөрвөн тамирчны шинжилгээнд эргэлзээтэй хариу гарсан байсан учраас нарийвчилсан шижилгээнд өгсөн байсны гурван тамирчны сэжигтэй тохиолдол батлагдсан хариу бидэнд ирээд байна. Тодруулбал, тухайн гурван тохиолдол бөхчүүдийнх байсан нь үнэн. Одоогоор нэг сорьцод дахин шинжилгээ хийгдэж байгаа тул хариу хараахан гараагүй байна.
Уг асуудалтай холбогдуулан өчигдөр үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг хуралдаан зохион байгуулж, тухайн гурван шинжилгээний хариуг холбогдох бөхчүүдэд танилцуулж буй. Түүнчлэн шуурхай хуралдаанд МОНАДА-гаас 40 хүн оролцсон" гэв.