Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд Ц.Дэнээдоржийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шинэ бүрдсэн парламентын гишүүнээр сонгогдсон тул тус аймгийн дараагийн засаг даргын томилгооны асуудал яригдаж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж өнгөрсөн оны наймдугаар сард засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан Ц.Дэнээдоржийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Тэрээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. УИХ-ын Тамгын газар, Даланзадгад сумын тамгын газарт тус тус ажиллаж байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм.

Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн орлогч дарга Г.Чинбатыг түр томилжээ
Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн орлогч дарга Г.Чинбатыг түр томилжээ
 
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.