Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хоёр дахь өдрөө өмгөөлөгчгүй шүүгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өглөө 09:30 цагт эхэлсэн билээ. Ингэхдээ тэрбээр өмгөөлөгчгүй хоёр дахь өдрөө шүүгдэж буй бөгөөд шүүгчийн зүгээс хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэсэн тул хаалттай хуралдаж буй.

Эргэн сануулахад, Н.Өнөрцэцэг нь шүүх хуралд гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа бөгөөд өчигдрийн хуралд тодорхой шалтгааны улмаас хоёр өмгөөлөгч ирээгүй. Иймд тэрбээр өөрт нь холбогдуулан шалгаж буй гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг хэлж, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй юм.

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ
 
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.