Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Шинээр бүрдсэн ес дэх удаагийн парламентад Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшин гишүүнээр сонгогдсон билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган Ховдын Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилсон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдод үүрэг болгожээ.

Х.Батболдын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогч Тумагийн Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу аймгийн Засаг дарга Э.Болормаагийн захирамжаар орлогч даргаар томилогдож байсан юм.

Англи улсын Баат хотноо болж буй Математикийн олимпиадад манай улсын зургаан сурагч оролцож байна
Англи улсын Баат хотноо болж буй Математикийн олимпиадад манай улсын зургаан сурагч оролцож байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.