Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Наадам, цагаан сарын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Гэр бүл, Хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан наадам, цагаан сарын амралтыг олон хоног болгон нэмэх асуудлыг хөндөж, цахим хуудсандаа нийтсэлсэн байна.

Тодруулбал тэрбээр, "Наадам, цагаан сарын өдрүүдээр урт амарвал ямар вэ. Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж шинэ золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдагийг та бид бүгд мэднэ.

Тиймээс Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Гадаадын бусад улсад ч гол чухал баяраар урт амардаг туршлага бий. Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу" гэжээ.

Усны осол өнгөрсөн оноос 3.9 дахин өсжээ
Усны осол өнгөрсөн оноос 3.9 дахин өсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.