УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл яамдуудын тоог нэмэхгүйгээр хуучин хэвээр үлдээж, зөвхөн Шадар сайдын тоог нэмж, зарим яамны нэршил болон чиг үүргийн зохицуулалтыг шинэчлээд буй юм.
Тодруулбал:
- Уул, уурхайн, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа өгсөн байна.
Бусад 13 яамны дэд сайд нарыг мөн чөлөөлжээ. Үүнд
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар
- Барилга, хот байгуулалтын Э.Золбоо
- Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
- Боловсролын дэд сайд Г.Ганбаяр
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
- Зам, тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар
- Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
- Соёлын дэд сайд П.Баттөр
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
- Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж