Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 06 цаг 28 минутад гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн нь 2003 онд АНУ-ын Американ их сургуулийг олон улсын харилцааны бакалавраар төгсөж, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн,

2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн,

2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга,

2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал,

2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,

2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд,

2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч,

2015 оноос Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2024 онд Улсын Их Хурлын гишүүн,

2022 оноос Төсвийн байнгын хорооны дарга,

2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. Г.Тэмүүлэн гишүүний төрд ажилласан туршлагын үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн танилцуулав.

Ж.Энхбаяр: Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд зарим бүс нутагт эрчимжсэн МАА-г хэрэгжүүлэхийн төлөө ажиллана
Ж.Энхбаяр: Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд зарим бүс нутагт эрчимжсэн МАА-г хэрэгжүүлэхийн төлөө ажиллана
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.