Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд зарим бүс нутагт эрчимжсэн МАА-г хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

Огноо
Унших
2 минут 0 секунд

Шинэ парламентын анхдугаар чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Тодруулбал, шинээр бүрэлдэж буй ЗГ-ын гишүүдийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл яг одоо УИХ-ын гишүүд ЗГ-ын шинэ гишүүдээс асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин ХХАА-н сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас "Нүүдлийн мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд ямар бодлого гаргаж ажиллах вэ" хэмээн асуув.

Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Газар тариалангийн бүс нутаг буюу тэжээлийн бааз дээр суурилсан хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд зарим бүс нутагт эрчимсэн МАА-г хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Ингэж байж байнгын, тасралтгүй хүнсний хангамжийг зохих түвшинд нь барина. Нүүдлийн мал аж ахуйгаа бид байгаль цаг уурын эрсдэлээс онцгой хамгаалж, даван туулах чадавхийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Үүнд бодлогын томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой . Мөн бэлчээрийн талхлалтын асуудал нэлээд хөндөгдөж байна. Монгол орны нийт бэлчээрийн газрын 76 хувь нь доройтолд орчихсон гэсэн судалгаа бий.

Ийм нөхцөлд нүүдлийн соёл иргэншлийг бид авч үлдэх нь нэг талаасаа түүх соёл, ёс уламжлалаа авч үлдэж буй хэлбэр. Нөгөө талаас 200 гаруй мянган малчин өрхийнхөө амьдралын тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байна" гэв.

Б.Жавхлан: НӨАТ бол татварын суурь асуудал учраас ойрын хэдэн жилдээ хэдүүлээ үүнийг оролдоод хэрэггүй болов уу
Б.Жавхлан: НӨАТ бол татварын суурь асуудал учраас ойрын хэдэн жилдээ хэдүүлээ үүнийг оролдоод хэрэггүй болов уу
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.