Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас анхны алтан медалиа авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаар зохион байгуулагдлаа. 

 

Энэ жил хамгийн өндөр чансаатай байсан

  1. Амарын Нямдаваа, "Сант" 
  2. Шинэзулын Билгүүдэй, "Сант"
  3. Бат-Оргилын Бадрангийх, "Эрхэт эрдэм"
  4. Баттөрийн Хангал, "Эрхэт эрдэм"

сурагчид улсаа төлөөлөн оролцсоноос А.Нямдаваа тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт гаргалаа. 

А.Нямдаваа нь 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас манай улсын анхны мөнгөн медалийг авч байсан билээ. 

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад манай улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд 3 хүрэл, 1 мөнгөн медальтай байсан бол энэ жил анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна. Сүүлийн гурван жил буюу 2018-2020 онд манай улс 1 хүрэл, 1 мөнгө, 1 алтан медаль авч, маш амжилттай оролцжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц