Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичвэр, дуу, дүрсийг хөрвүүлдэг “Чимэгэ“ хиймэл оюуны технологийг танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монгол хэлний бичвэрийг яриа болгон хувиргахаас гадна дуу болон дүрс бичлэгийг автоматаар бичвэр болгон хөрвүүлэх "Чимэгэ" хиймэл оюуны технологийг танилцууллаа.

Энэхүү технологийг хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн бөгөөд цаг хэмнэх, үйл ажиллагааг автоматжуулах, бүтээмжийг өсгөх зэрэг давуу талтай юм байна.

"Чимэгэ системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал С.Бадрал: "Чимэгэ бичээч систем" нь аудио болон видео файлын яриаг бичвэр болгон хөрвүүлэхдээ болор дуран программтай холбогдсон учир кирилл бичгийн алдаа шалгах боломжтой. Мөн файлыг боловсруулах болон устгах хүртлээ зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах тул аюулгүй байдлыг хангана” гэлээ.

Хамгийн анхны аппликэйшнтай хороо
Хамгийн анхны аппликэйшнтай хороо
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.