Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд мориноос унаж нас барсан гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэргүүд Архангай, Хэнтий аймагт гарсан байна.
Мөн энэ сарын 3, 4-нд Төв болон Булган аймгийн нутаг дэвсгэрт 7-9 насны 2 хүүхэд мориноос унаж бэртэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.
Улсын баяр наадмын өдрүүдэд унаач болон бага насны хүүхдүүдээ морь унахад нь анхаарал сэрэмжтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.