Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан. Тэгвэл өнөөдөр даланг барих бэлтгэл ажил дуусаж, 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц ханыг хийж эхэллээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тэргүүтэй албаны хүмүүс тус байршилд мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.

Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр “Олон улсын жишгээр бол хот дундуур урсаж байгаа голын лаг хагшаасыг үргэлж цэвэрлэдэг. Харин үерийн болон эргийн хамгаалалтыг усны инженерийн барилга байгууламжийг сайжруулан, голынхоо ёроолыг цементлээд голын эх дээр усан сан байгуулсан байдаг. Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөс зөөсөн үйл ажиллагаа тухайн үедээ шүүмжлэлтэй дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй. Мөсийг зөөсөн ажиллагаа үр дүндээ хүрсэн шиг Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөж, цэвэрлэж байгаа үр дүн ч гэсэн гарна” гэв.

“Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв“
“Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.