Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатарыг МАН-ын генсекээр ЖИНХЭЛНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

МАН-ын Бага хурал өнөө орой 21:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг генсекээр жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, тус намын Удирдах зөвлөл энэ сарын 3-нд хуралдаж, Удирдах зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томилсон. Харин өнөөдрийн Бага хурлаар Я.Содбаатарыг жинхэлнэ.

Сануулахад, МАН-ын генсекээр ажиллаж байсан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул ийнхүү түүний орны хүнийг томилж буй нь энэ юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно
 
“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад анхаарна“
“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад анхаарна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.