Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнөөдөр /2024.07.05/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Түр зуурын борооны улмаас хоёр айлын гэр урсжээ
Түр зуурын борооны улмаас хоёр айлын гэр урсжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 30 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 30 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц