Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Эмчлэгдэж байгаа 9 хүний биеийн байдал хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй.

Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй байна.

Бусад шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулахад,

  • Есдүгээр сарын 8-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүний сорьц,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц,
  • Дорноговь аймагт тусгаарлах ажиглах байран байсан 236 хүний давтан шинжилгээ,
  • Дорно аймагт тусгаарлагдсан 31 хүн
  • Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч ажилчдын шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ тус тус хийгджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бөгөөд 97 хувийн эдгэрэлттэй байна.

ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа буй 9 хүний биеийн байдал хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.