Монголын шилдэг “Street artist”-ууд хамтран гэр хорооллын бүсэд өнгө нэмж, хүүхдүүдийн төлөө гэгээлэг орчинг бий болгох "Солонгон бүрхүүл" аяныг Улаанбаатар хотод өрнүүлж эхэллээ. Одоо уран бүтээлчдийн баг орон нутгаас Хөвсгөл аймгийг сонгон Мөрөн хотод ажиллаж байна.
Тэд өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөгөө, Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглэлд үндэслэн сургуулиудын ханан дээр зураг зуржээ. Түүнчлэн дизайнер архитекторууд Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашаан дээр зураг зурж байгаа юм.
Тодруулбал, орон нутгийн онцлог бүхий цаа, урц зэрэг зургаан төрлийн хээг гарган айл өрхүүдийн хашаан дээр урлаж байгаа бөгөөд хээний эх загварыг орон нутагт үлдээх гэнэ. Загварыг айл өрхүүд авч өөрсдөө хашаан дээрээ зурж хашаагаа жигдрүүлэх боломжтой гэнэ.
Зургийн тайлбар: Солонгон Бүрхүүл 2020 аян, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Гурван Эрдэнэ сургууль
Зургийн сэдэв: "Намайг Сонсооч"
Агуулга: Хүүхдүүддээ илүү их цагийг зарцуулж тэднийг сонсдог байя.