Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Б.Сүндэръяаг дарамталсан этгээдийг саатуулан шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Балетын багш Б.Сүндэръяа өчигдөр /2020.09.22/ ажлын байрандаа зодуулсан гэх бичлэгийг сошиал сүлжээнд оруулсан юм. Тэрбээр, “Нэг л өдөр би бусдын гарт амиа алдах нь тодорхой юм байна. Монголын хууль намайг хамгаалсангүй. Ажлын байрандаа бусдад зодууллаа. Нэг ухаан ороод хартал өмнө нь хутгатай ирж байсан этгээд мөн байна. Нэр бүхий улстөрчийн нэрийг байнга хэлдэг. Би намайг дарамталж, сүрдүүлж байна гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн ч прокурорын байгууллагаас дандаа хаана. Хэзээ ч хэрэг нээж байгаагүй” хэмээжээ.

Тэгвэл бүжигчин бүсгүйг хэн дарамталсан, яагаад ажлын байранд нь очиж зодсон талаарх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Б.Баатархүү “Иргэн Б.Сүндэръяаг зодож, дарамталсан "З" гэх этгээдийг саатуулан шалгаж байна” гэсэн мэдээлэл өглөө.

УБТЗ-ын зорчигчийн вагонууд шахмал түлшээр галлана
УБТЗ-ын зорчигчийн вагонууд шахмал түлшээр галлана
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.