Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц хөөрлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 07:40  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэг маргааш буюу 9 дүгээр сарын 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай бөгөөд 250 орчим  иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2 288 иргэн эх орондоо ирээд байна.

Одоо  энэ сарын 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

Сурвалжилга: Наймдугаар ангийн гурван сурагч Налайхын эмнэлгийг тохижуулжээ
Сурвалжилга: Наймдугаар ангийн гурван сурагч Налайхын эмнэлгийг тохижуулжээ
 
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.