Зургийн тайлбар: Эрмина эрвээхэй
Уран бүтээлч Сара Гиллеспи Их Британид тоо толгой нь цөөрч буй эрвээхэйнүүдийг харуулахын тулд меззонтинтууд бүтээжээ.
Тэрээр жил зургаан сарын хугацааг тус бүтүүлүүддээ зарцуулсан бөгөөд металл ялтсуудыг сайтар зурж, өнгөлдөг эртний хэвлэх техникийг ашигласан байна.
Зургийн тайлбар: Энгийн эрвээхэй
Зургийн тайлбар: Хөнгөн маргад эрвээхэй
Гиллеспи хэвлэмэл зургуудынхаа талаар:
"Би үргэлж гэрэл зургаас илүү киноноос санаа авдаг байсан" гэж хэлэв.
Зургийн тайлбар: "Аварга" эрвээхэй
Зургийн тайлбар: Толбот явган эрвээхэй
Эрвээхэй нь экосистемд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд төрөл бүрийн зэрлэг ан амьтдыг хоол хүнсээр хангахад нөлөөтэй шавж юм.
Зургийн тайлбар: Жижиг галт шувуу
Эрвээхэйн төрөл зүйл олон янз байдаг бөгөөд Их Британид 2500 орчим зүйл байдаг.
Гэсэн хэдий ч 1968 оноос хойш тус улсын эрвээхэйн нийт тоо толгой 28 хувиар буурсан болохыг тогтоожээ.
Зургийн тайлбар: Шар сүүлт
Зургийн тайлбар: Нимгэн сүүлт
Гиллеспи эдгээр зургуудаараа дамжуулан шавжны олон янз байдлыг тэмдэглэхийн зэрэгцээ эрвээхэйн тоо толгой багасч байгааг анхаарч үзэхийг зорьж байна.
"Энэ хангалтгүй, гэхдээ зайлшгүй шаардлагатай." хэмээн тэрээр хэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com