Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дроноор цус хүргэх үйлчилгээ эрхлэх компанид зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа "Монголиан смарт дрон деливери" ХХК-д улсын хэмжээнд анхны болох Хүнгүй агаарын хөлөг гэрчилгээжүүлэлтийн 01 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээ олголоо.

ИНД-102 "Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт" иргэний нисэхийн дүрэм нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 сарын 12-ны 187 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан ба хүнгүй агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлтийн болон ИНД-101 "Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм"-д хамаарахгүй үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтоосон байдаг.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инновац хөгжлийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг болон Ньюком Групп ХХК-ийн нийслэлийн хүн ам, иргэдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах хүртээмжийн шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хүнгүй агаарын хөлгөөр (дрон/нисгэгчгүй нисэх хэрэгслээр) холбогдох эмнэлэгүүдэд цус, цусан бүтээгдэхүүн хүргэх тогтмол нислэг үйлдэх шинэлэг үйлчилгээний төслийг ИНЕГ-аас тууштай дэмжин ажиллаж, ИНД-102 болон НТ-22/24 дугаартай үзлэг шалгалтын нэгдсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шуурхай олголоо.

Ар гэрийн хараа хяналт сул байдлыг ашиглан насанд хүрээгүй хүүхдийн биеийг нь үнэлүүлж байжээ
Ар гэрийн хараа хяналт сул байдлыг ашиглан насанд хүрээгүй хүүхдийн биеийг нь үнэлүүлж байжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.