Сонгуулийн Ерөнхий хорооноос 10:00 цагийн санал хураалтын ирцийн талаарх мэдээлэл өглөө. Энэ үеэр Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллийн технологийн газрын дарга С.Чинбат:
-Сонгуулийн санал өгөх насын 2.224.233 иргэн бүртгэгдсэн. Үндсэн сонгогчоор 2.63340, түр хасах төлөвтэй 168.800 иргэн байгаа. Түр хасах төлөвт гадаад улсад ажиллаж амьдарч байгаа буюу 60-аас дээш хоног гадаадад амьдарч байгаа иргэд орно.
Сонгогчийн нэрсийн жагсаалтыг зургаан байгууллагаас авдаг. Сонгууль өгөхөөр гадаадаас ирсэн бол хурууны хээгээ уншуулаад түр хасахыг сэргээж, санал өгөх боломжтой. Харин гадаадад санал өгөхөөр бүртгүүлэхийн тулд санал өгөх өдрөөс 14 хоногийн өмнө хүсэлтээ Гадаад хэргийн яманд гаргасан байх ёстой. Гадаадад санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад орсон иргэд хасав гэсэн хэсэгт ордог учир амьдарч байгаа орондоо саналаа өгөх ёстой.