Хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээж, цугларсан хандиваа сурталчилгааны ажилдаа зарцуулдаг.
Тэгвэл ҮАГ-ын мэдээлэлд үндэслэн, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг бид цувралаар хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын хандивын дансны мэдээллийг танилцуулж байна.
Нэр дэвшигч Ч.Ундрамын дансанд 823 сая 100 мянган төгрөг цугларснаас:
-Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад 111 сая 610 мянга
-Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийхэд 25 сая 600 мянга
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 427 сая 608 мянга 400 төгрөг
-Бусад зардалд 30 сая 684 мянга 200 төгрөг зарцуулжээ. Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй 30 сая төгрөгийн гүйлгээ буцаагдсан аж.
Тэгвэл Д.Өнөрболорын тухайд, 621 сая 255 мянган төгрөгийн хандив цуглуулсан бөгөөд дараах зарцуулалтыг хийжээ. Тодруулбал,
-Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад 41 сая 810 мянга
-Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийхэд 65 сая 600 мянга
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 399 сая 29 мянга 400 төгрөг
-Цахим орчин ашиглахад 508 мянга
-Сонин, сэтгүүлд материал нийтлүүлэхэд 57 сая 684 мянган төгрөг зарцуулсан байна. Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй 7.5 сая төгрөгийн гүйлгээ буцаагдсан талаар ҮАГ-ын мэдээлэлд дурджээ.