Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ зарим улстай хийх нислэгээ сэргээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Беларус, Казахстан, Кыргызстан, БНСУ-ын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхэд тогтоосон хязгаарлалтыг харилцан цуцлахыг эрх баригчид зөвшөөрсөн байна. Энэхүү захирамжид ОХУ-ын Засгийн газар гарын үсэг зуржээ.

“Дээр дурдагдсан орны иргэд болон тэнд оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрлөө. Мөн Оросын иргэд эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой” хэмээн мэдэгджээ.

Нислэгүүдийг долоо хоногт нэг удаа хийх төлөвтэй байгаа бөгөөд есдүгээр сарын 21-нээс Казахстан, Кыргызстан, Беларусь улсуудтай хийх нислэгийг сэргээх бол есдүгээр сарын 27-ноос БНСУ-тай нислэг хийж эхлэх юм. Коронавирустай тэмцэх шуурхай штабын хуралдааны дараа эдгээр оронтой агаарын тээврийн харилцааг сэргээхийг санал болгосон аж. ОХУ-ын бусад улс оронтой тогтмол хийдэг нислэгийг коронавирусний цар тахлын улмаас гуравдугаар сарын сүүлчээр зогсоожээ.

Иргэд өргөдөл гомдол, саналаа цахимаар өгдөг боллоо
Иргэд өргөдөл гомдол, саналаа цахимаар өгдөг боллоо
 
ШУУРХАЙ: АН-ын бүлэг онгоцны түлш нийлүүлэх ЗГ хоорондын гэрээг дэмжихгүй гэжээ
ШУУРХАЙ: АН-ын бүлэг онгоцны түлш нийлүүлэх ЗГ хоорондын гэрээг дэмжихгүй гэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.