Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд өргөдөл гомдол, саналаа цахимаар өгдөг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Иргэдийн өргөдөл, гомдол, санал авах 11-11 төвийн үйлчилгээг E-Mongolia.mn нэгдсэн системд холбоно. Ингэснээр иргэдийн өргөдөл, гомдол, саналыг веб чат, веб сайт, мобайл аппликейшн, мессеж, имэйл, фэйсбүүк, твиттер, утасны дуудлага, дуут шуудан, киоск зэрэг аль ч дижитал сувгаар төрд хандахад биеэр очсонтой адил иргэнийг танин баталгаажуулах боломж бүрдэж байгаа аж.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Дижитал нийгмийн иргэний хэрэгцээнд нийцүүлэн Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, дэд бүтцийг бүрэн шинэчилсэн нь удахгүй ашиглалтад орно. Иргэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянаж, төрөөс өгсөн хариу болон шийдвэрлэлтэд иргэний үнэлгээг авч төрийн албаны харицлагыг нэмэгдүүлнэ. Ингэснээр төр иргэнээ сонсож, шийдвэртээ тусгах дүн шинжилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлэх юм.

 

Т.Уянга: Би ихэнхдээ анимэ баатруудаар “косплей” хийдэг
Т.Уянга: Би ихэнхдээ анимэ баатруудаар “косплей” хийдэг
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.