Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс голуудын усны түвшинг хоногт хоёр удаа хэмждэг бол цаг үеийн нөхцөл байдлын улмаас хоногт 6 удаа буюу 4 цагийн давтамжтайгаар хэмжилт хийж байна.
Түүнчлэн 6 дугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн хэмжилтийн байдлаар Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 20 см орчим, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинг 22 см орчим давсан буюу 224см байна. Туул голын үерийн аюултай түвшин Улаанбаатар хот орчимд 260см байдаг бөгөөд маргааш уг түвшинг давж үерлэх эрсдэл өндөр байгааг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.
Иймд Туул голын сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аж ахуйн нэгж байгууллага, амарч аялаж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.