2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна.
Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19 см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15 см дутуу байна. Иймд голын сав, эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.