Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
-------------------
-Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь санал тоолох төхөөрөмжөөс гадна саналын хуудсыг 100 хувь гар аргаар тоолно. Зургаадугаар сарын 28-ны 22:00 цагаас хойш хэсгүүд дээр хийгдэнэ. Санал тоолох төхөөрөмжийг нэг бүрчлэн тухайн тойргийн саналын хуудсуудыг бүрэн гүйцэт уншиж чадаж байна уу гэдгийг шалгадаг. Саналын хуудсан дээр бичигдсэн хүн бүрийг нэг бүрчлэн мандатын тоотой тэнцүү уншуулах, зарим тохиолдолд нэг төхөөрөмжийг 70-80 удаа тестэлж үздэг. Ажлын хэсэг дээр очихоор 1000 удаа уншуулж байж "За энэ боллоо гэж" баталгаажуулах тохиолдол ч бий.