Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвлөмж: Гэр хорооллын айлууд суваг шуудуу татах, ААН-үүд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

  • Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,
  • Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Жолоочид явган зорчигч руу ус цацвал  машины улсын дугаарыг нь баримтжуулж, E-police аппликейшнээр мэдээлэх боломжтой
Жолоочид явган зорчигч руу ус цацвал машины улсын дугаарыг нь баримтжуулж, E-police аппликейшнээр мэдээлэх боломжтой
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.