Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ХҮН намаас НИТХ-д сонгогдсон Д.Гантулга, П.Ганзориг, П.Наранбаяр нар нийслэлийн иргэдийн өмнө нийтлэг тулгамдсан агаарын бохирдол, авто замын түгжрэл, үер усны эрсдэл, хөрсний бохирдол, гэр хорооллын хөгжил зэрэг асуудалд СӨРӨГ ХҮЧний үүргээ нэр төртэй гүйцэтгэж ажиллалаа.
Дээрх ажлуудаас тодорхой үр дүнгүүдийг дурдвал:
• “Цавчаа ногоон” автобусны хулгайг илчилж, олон нийтэд ил болгон хариуцлага алдсан Хотын дарга Д.Сумъяабазар, түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг огцруулах шаардлага тавьж үр дүнд хүрэв.
• Засгийн газраас Нийслэлийн гэр хороололд БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксжсон шахмал түлш 177 тэрбум төгрөгөөр худалдаж авч, туршилт хийх үр ашиггүй ажлыг сөрж зогсоов.
• Нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд үерийн далан, шуудуу барихад 38.5 тэрбум төгрөг төсөвт тусгуулав.
• Нийтийн тээврийн үр ашиггүй тогтолцоог шинэчлэхийг шаардаж ажиллав.
• Хууль бусаар олгогдсон газар, барилгажилтын эсрэг иргэдтэй нэгдэн тэмцэж 10 гаруй байршилд иргэдийн талд шийдвэр гаргуулав.
• Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүтэр, мопед ашиглах журмын төсөл боловсруулав.
• Иргэдийн зорчих эрх, өмчлөх эрхийн эсрэг “ЭРХ БАРИГЧИД”-ын хууль бус шийдвэрүүдийг цуцлуулах зорилгоор СӨРӨГ ХҮЧний дуу, хоолойгоо тууштай хүргэж, иргэдийн талд бат зогсож ирлээ.
Цаашид ХҮН намын Бүлгийн 3 төлөөлөгч төр түших замаа үргэлжлүүлж 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.
П.Наранбаяр УИХ-ын сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэгт, П.Ганзориг, Д.Гантулга нар ХҮН намын жагсаалтаар нэр дэвшиж байна.
Ирэх 10 сард болох “Орон нутгийн сонгуульд” ХҮН нам Нийслэлд иргэдээ төлөөлөх салбар, салбарын мэргэжилтэн залуусаа илгээх болно.
Эх сурвалж: ХҮН намын БҮЛЭГ