Никотин бол тамхины утааны хамгийн аюултай бодис биш юм. Хорт хавдар болон бусад ноцтой өвчний эрсдэлийг тамхины шаталтын бүтээгдэхүүн өдөөдөг.
Цаашилбал, тамхи татах үед температур 900 хэмд хүрч, утаанд нь 6000 хүртэлх химийн нэгдлүүд агуулагддаг. Эдгээрээс хамгийн хортой нь нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) юм.
Нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг бөгөөд зүрх судасны системийг хэт ачаалдаг. Нүүрстөрөгчийн дутуу ислээр амьсгалсны дараа хүний толгой эргэх, толгой өвдөх цаашлаад хүнд хордлогын үед комд орж бүр үхэх аюултай. Тамхи татдаг хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд байнга өртдөг тул зүрх судасны систем илүү хурдан элэгдэж, тамхи татдаг хүмүүс зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.
Нүүрстөрөгчийн дутуу исэл хэрхэн үүсдэг вэ?
Бараг бүх шаталтын процесс нь хүчилтөрөгчтэй салшгүй холбоотой байдаг. Энэ нь хангалтгүй үед шаталтын хортой бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрстөрөгчийн дутуу исэл агаар мандалд тархдаг. Харамсалтай нь энэ үед нүүрстөрөгчийн дутуу исэл нь ямар ч өнгө, үнэргүй байдаг нь биднийг өөрсдийн биеэ хордуулахаас сэргийлэх боломжгүй болгодог.
Тамхинд нүүрстөрөгчийн дутуу исэл нь тамхины өндөр температураас болж бусад хорт нэгдлүүдийн хамт ялгардаг. Бие махбодод орсноор CO нь хүчилтөрөгчөөс илүү хурдан гемоглобинтой холбогдож, түүний байр суурийг эзэлдэг бөгөөд хүчилтөрөгчийн архаг дутагдлыг үүсгэдэг.
Цусан дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ 8-12 цагийн дараа хэвийн хэмжээнд хүртэл буурдаг.
Нүүрстөрөгчийн дутуу исэл, тамхины хор хөнөөлийг бууруулах боломжтой юу?
Тамхи татахаа бүрэн зогсоосноор бие дэх нүүрстөрөгчийн дутуу исэл хамгийн бага түвшинд хүрэх боломжтой. Хэрэв ямар нэг шалтгаанаар тамхинаас шууд гарах боломжгүй бол хор хөнөөлт байдлыг нь бууруулах хамгийн зөв арга болдог. Энэ нь одоо байгаа хамгийн бага хор хөнөөлтэй хувилбарыг сонгох юм.
Тамхи халаах төхөөрөмж нь температурын 350 хэмээс хэтэрдэггүй бөгөөд утааны оронд аэрозол ялгаруулдаг. Судалгаанаас үзэхэд энэ нь ердийн тамхины утаатай харьцуулахад 95%-иар бага хортой бодис агуулдаг.
Тамхи татахаа болих нь бие махбод дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшинг маш хурдан бууруулж, эд болон цусны судасны гэмтлийг удаашруулж, биед сэргэх боломжийг олгодог. Электрон тамхи татах үед ялгарах нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ маш бага бөгөөд бүх төрлийн эрсдэлийн түвшинг бууруулдаг байна. Гэхдээ тамхи татдаг хүн бүрт өгөх хамгийн сайн зөвлөмж бол тамхинаас шууд гарах явдал юм.
Эх сурвалж: https://www.kommersant.ru/doc/4828793