Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагдан хоригдож байгаа 260 орчим иргэн санал өгөх хүсэлт гаргасан“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд "Эрх нь хязгаарлагдсан иргэдэд мэдээллийг хангалттай хүргэх шаардлагатай. Сонгуультай холбоотойгоор иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах явдал их гарч байна. Энэ нь хууль бус бөгөөд энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял аваагүй л бол саналаа өгөх эрхтэй. Тухайлбал, албадан эмчлэгдэж байгаа, эрүү болон зөрчлийн хэргээр баримчлагдсан иргэд саналаа өгөх эрхтэй юм. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос хорих 461 ангид хийсэн хяналт хийсэн.

Уг шинжилгээгээр цагдан хоригдож байгаа 260 орчим иргэн санал өгөх хүсэлт гаргажээ. Гэвч тэдэнд хэн гэдэг нэр дэвшигч, ямар мөрийн хөдөлбөртэй. Шинэчлэн баталсан холимог тогтолцооны талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Мөн хугацаат цэргийн албан хаагчдад сонгуулийн мэдээллийг тэнцвэртэй хүргэх шаардлагатай. Тэд саналаа нөлөөнд автахгүй, чөлөөтэй өгөх эрхтэй” гэдгийг онцлов.

Б.МӨНХЗАЯА

26-45 насны, ажилгүй иргэд хулгайгаар мод бэлтгэж, алт угааж, ан агнаж байна
26-45 насны, ажилгүй иргэд хулгайгаар мод бэлтгэж, алт угааж, ан агнаж байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.